Зөвхөн оюутны төлөө, зөвхөн боловсролын төлөө

Ирээдүйгээ нээж, Дэлхийд гар

  • НҮҮР
  • Элсэлт
  • Магистр, докторын сургууль
  • Шаардлагатай бичиг баримт

Шаардлагатай бичиг баримт

Бүх элсэх хүсэлт гаргагчид

  • Бүрэн бөглөсөн нэг хүсэлтийн маягт буюу анкет (зааж өгсөн маягт)
  • Цээж зураг болон иргэний үнэмлэхийг баталгаажуулах хуудас: Хүсэлтийн маягтыг хэвлэж, иргэний үнэмлэхийн баталгаажуулах хэсэгтэй хуудсыг урж, анкет дээрхтэй ижил зургийг хавсаргана.
    • Элсэх хүсэлт гаргагч нь ярилцлагад орохдоо энэ хуудсыг авчрах ёстой бөгөөд ингэснээр тэдний биеийн байцаалт, анкет дээр зураг тохирч байгаа эсэхийг баталгаажуулна.
  • Бакалаврын зэрэгтэй төгссөн тухай нотариатаар баталгаажуулсан гэрчилгээ (эсвэл төгсөх огноог илтгэсэн албан ёсны бичиг баримт). (Докторын курст элсэх хүсэлт гаргагчид бакалаврын зэрэгтэй төгссөн тухай нотариатаар баталгаажуулсан гэрчилгээ, магистрын зэрэгтэй төгссөн тухай нотариатаар баталгаажуулсан гэрчилгээ, эсвэл магистрын зэрэгтэй төгсөх гэж буй огноог илтгэсэн албан ёсны бичиг баримтыг илгээнэ.)
  • Бакалаврын диплом дээрх бүх семестрийн сургалтын дүнгийн хуулбар (Докторын курст элсэх хүсэлт гаргагчид бакалавр болон магистрын бүх семестрийнхээ сургалтын дүнгийн хуулбарыг илгээнэ.)
  • Өөрийгөө танилцуулсан нэг эссе, нэг суралцах төлөвлөгөө
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад (TOPIK) доод тал нь 3-р түвшинтэйг баталгаажуулсан гэрчилгээ
  • Өмнөх их сургуулийн захирал/оюутан хариуцсан багш/декан эсвэл өмнөх эрдмийн зөвлөх/удирдагч профессорын бичсэн нэг тодорхойлолт
  • Хувийн лавлагаа болон санхүүгээр ивээн тэтгэгчийн баталгаа (тусламж өгч буй баталгаа, тогтоосон маягт) эсвэл банкны дансны үлдэгдлийн гэрчилгээ (Банкны дансандаа дор хаяж нэг сарын турш 10,000 доллар байлгасан байх ёстой)
  • Паспортын хуулбар (нотариатаар баталгаажуулсан). Хятадаас хүсэлт гаргагч нь эцэг эхийн гэр бүлийн бүртгэлийн хуулбарыг өгөх ёстой (Эцэг эхийн гэр бүлийн бүртгэлийн байдлыг баталгаажуулах боломжгүй хүсэлт гаргагч нь гэр бүлийн харилцааг нотариатаар баталгаажуулсан гэрчилгээг өгөх ёстой)
  • Тэтгэлэг авсан хүсэлт гаргагчид тэтгэлэг хүлээн авсан гэрчилгээгээ илгээнэ. (Эрдмийн зөвлөхийн тэтгэлэг авч буй хүсэлт гаргагч нь тэтгэлэг хүлээн авсан гэрчилгээ, профессорын бичсэн ажлын тодорхойлолт, урилгыг илгээнэ)
  • Элсэх хүсэлт гаргагчид эдгээр бүх бичиг баримтын хамт солонгос хэл дээрх орчуулгыг нь мөн илгээх ёстой бөгөөд солонгос хэл дээрх энэ орчуулгууд нь тухайн хүсэлт гаргагчийн харьяалагдах улс дахь Солонгосын Элчин Сайдын Яам эсвэл Консулын газраас эх хувь зөв орчуулгатай нь баталгаажсан байх ёстой.

Эцэг эх нь хоёулаа Солонгосын иргэн биш гадаадын оюутнууд

  • Элсэх хүсэлт гаргагч болон түүний эцэг эхийн аль алины гадаадын иргэн болохыг нотлох баримт
  • Гадаадын иргэний үнэмлэхийн хуулбар (зөвхөн ийм бичиг баримт байгаа хүнд - мөн Солонгост оршин сууж буй хүнд хамаарна)
  • Элсэх хүсэлт гаргагчийн гэр бүлийн бүртгэлийн баталгаажуулсан хуулбар (зөвхөн Солонгос гаралтай гадаадын иргэнээр хүсэлт гаргагчид)

Гадаадад бүх боловсролоо (16-аас доошгүй жилийн боловсролтой) эзэмшсэн Солонгосын болон гадаадын иргэд

  • Бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль, бакалаврын зэрэгтэй тухай (төгсөх гэж буй хүсэлт гаргагчдад) нотариатаар гэрчлүүлсэн төгсөлтийн гэрчилгээ, сурлагын дүнгийн хуулбар (бүх семестерээс), бакалаврын зэрэгтэй төгссөн гэрчилгээний оронд төгсөх гэж буй огноог харуулсан албан ёсны бичиг баримтыг илгээж болно.
  • Гадаадад оршин суугааг баталсан бичиг
  • Элсэх хүсэлт гаргагчийн гэр бүлийн бүртгэлийн баталгаажуулсан хуулбар (эцэг эх нь хоёулаа Солонгосын иргэн биш гадаадын оюутанд хамаарахгүй)

Одоогоор Чонжү их сургуульд сурч байгаа эсвэл Чонжү их сургуулийн курсийг төгссөн гадаадын оюутан зөвхөн дээрх “Бүх элсэх хүсэлт гаргагч” гэсэнд заасан 1-6 хүртэлх бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

Солонгос хэлнээс бусад хэл дээр бичигдсэн бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан солонгос орчуулгын хамт илгээх ёстой боловч Чонжү их сургуулийн Олон улсын харилцааны алба эсвэл Чонжү их сургуультай ах дүүсийн харилцаатай боловсролын байгууллагаас (Чонжү их сургуультай гэрээнд гарын үсэг зурсан байгууллага) санал болгосон элсэх хүсэлт гаргагчид бичиг баримтынхаа орчуулгыг өгөх шаардлагагүй байж болно.

Элсэх бүртгэлийн хураамж: 50,000 вон