- НҮҮР
- Элсэлт
- Коллеж
- Элсэх хүсэлт гаргах үйл явц
Элсэх хүсэлт гаргах үйл явц
-
1
Элсэх хүсэлтийн маягтыг факс, утас, э-мэйл гэх мэтээр авна уу.
-
2
Маягтыг бөглөж, элсэлтийн хугацаанаас өмнө холбогдох бичиг баримтуудын хамт ЧИС-ийн Олон улсын харилцааны албанд илгээнэ.
-
3
Бичиг баримтыг шалгасны дараа элсүүлэх ажилтан Skype-аар эсвэл Хятад улсад байдаг бол биечлэн ярилцлага хийнэ.
-
4
- Ихэнх улс: Тэнцсэн оюутнууд Чонжү их сургуулиас урилга хүлээн авах болно. Таньтай хамгийн ойр байх Солонгосын элчин сайдын яаманд шаардлагатай бусад бичиг баримтын хамт өгнө. Элчин сайдын яам бүр таны харьяалал, статусаас хамаарч янз бүрийн төрлийн бичиг баримтыг шаардаж болно.
- Хятад: Тэнцсэн оюутнуудын бичиг баримтыг Солонгосын Хууль зүйн яаманд (Цагаачлалын алба) виз мэдүүлэхээр өгнө. Зөвхөн Солонгосын Хууль зүйн яамны (Цагаачлалын алба) хяналтад тэнцсэн оюутан өөрт хамгийн ойр байх Солонгосын элчин сайдын яаманд Солонгосын виз мэдүүлэх боломжтой
-
5
Тэнцсэн оюутан тогтоосон хугацаанд Чонжү их сургуулийн Олон улсын харилцааны албанд очиж бүртгүүлэх ёстой. Ямар нэгэн шалтгаангүйгээр хугацаандаа бүртгүүлээгүй оюутнууд их сургуульд элсэн суралцах эрхгүй болно. (Аливаа зөрчил үүсэж тогтоож өгсөн хугацаанд бүртгүүлэхэд саад болбол оюутан Олон улсын харилцааны албатай урьдчилан холбоо барих ёстой.)
-
6
Солонгос улс руу нэвтрэхийн өмнө очих цаг, газрыг холбогдох албаны хүнд холбогдож хэлнэ.