Зөвхөн оюутны төлөө, зөвхөн боловсролын төлөө

Ирээдүйгээ нээж, Дэлхийд гар

  • НҮҮР
  • ЧИС-ийн тухай
  • Уриа

Уриа

Бэлэг тэмдэг

symbol1 symbol2

Эрдмийн сан, хүн төрөлхтний боловсролын таван удирдамжийг илэрхийлдэг “大” хятад үсгээс их сургуулийн бэлэг тэмдэг бүтсэн бөгөөд таван өнцөгт нь оюутан сурагчид, ирээдүйн удирдагчдыг илэрхийлэх одыг илтгэнэ.

“Хүний эрх чөлөө, тэгш байдал, буяны үйлсийн төлөө зүтгэдэг үүсгэн байгуулагч ах дүү хоёр харилцан яриа өрнүүлж байгаа мэт харагддаг энэхүү тэмдэг нь үнэнийг эрэлхийлэх үзгийн хэлбэртэй бөгөөд Чонжү их сургуулийг илэрхийлдэг англи хэлний C, U гэсэн товчилсон үгээр дүрслэгдсэн байна.”

Тэмдгийг төрөл бүрийн загвараар, тухайлбал цул хэв маягийг ашиглахад амар байдаг тул эдийн засгийн үр нөлөөг нь харгалзан үзээд баруун зүүн, хойд, урд тэгш хэмтэй таван өнцөгт дүрсээр зохион бүтээсэн.

Бэлгэдэл

Амьтан - Бух

Бух

Бух нь амар амгалан, тууштай байдал, дуулгавартай байдлыг илэрхийлдэг амьтан юм. Бух нь тариачдын өвөг гэж хэлэгдэхээр хүмүүстэй маш ойр байсаар ирсэн. Ерөнхийдөө хичээл зүтгэл, тайван байдал, сайн дурын үйлчлэлийг бухын тэмдэг илэрхийлдэг. Бух нь хүчирхэг, энгийн бөгөөд ихэвчлэн эр зоригтой, тэсвэр тэвчээртэй хүнтэй зүйрлэгддэг байна. Уамсан уул (Ваусан уул) буюу их сургууль байрладаг энэхүү уул бухыг төлөөлдөг бөгөөд газрын хэлбэр нь бухын гэдэс шиг хэлбэртэй гэсэн домог бий. Их сургууль маань бухтай салшгүй холбоотой. Тэмдгийг төрөл бүрийн загвараар, тухайлбал цул хэв маягийг ашиглахад амар байдаг тул эдийн засгийн үр нөлөөг нь харгалзан үзээд баруун зүүн, хойд, урд тэгш хэмтэй таван өнцөгт дүрсээр зохион бүтээсэн.

Цэцэг - Шар солонго цэцэг

Forsythia

Шар солонго цэцэг бол Солонгосын уугуул төрөл зүйл ургамал юм. Навч нь ургахаасаа өмнө хаврын эхэн үед шар цэцэг нь цэцэглэдэг. Энэ нь хавар гэсэн утгатай. Хаана ч, ямар ч нөхцөлд сайн зохицож ургана. Амьдрах чадвар сайтай. Цэцэглэх үедээ гайхалтай шар өнгийн үзэмжийг орчиндоо бүрдүүлдэг. Даруу байдал, сайн дурын үйлчлэлийг бэлгэддэг бөгөөд олноороо ургаж цэцэрлэг бий болгодог. Кампусыг барьж байх үед шар солонго цэцгийг олноор нь тарьж ургуулсан байна.

Мод - Нарс мод

Нарс мод

Манай төрийн дуулалд харуулсанчлан нарс мод манай үндэстний оюун санааг бэлгэддэг. Өвлийн улиралд ихэнх моднууд навчаа хаяж, нарийвтар болдог бол нарс мод өвлийн хатуу ширүүн цаг агаарт ч (ширүүн салхи, хүйтэн жавар, цас) өөрчлөгдөхгүй хэвээр байдаг. Энэ мод үндэсний оюун санаа, шударга шулуун байдлын бэлгэдэл юм. 50 жилийн ойн төслийн хүрээнд оюутны хуучин кампуст нарс модны ойг ургуулан барьсан байна. Кампусын хаа сайгүй байх нарсан төгөл манай оюутнуудын няцашгүй оюун санааг тэтгэж байх болно.