Зөвхөн оюутны төлөө, зөвхөн боловсролын төлөө

Ирээдүйгээ нээж, Дэлхийд гар

  • НҮҮР
  • ЧИС-ийн тухай
  • Үндэслэн байгуулалт

Үндэслэн байгуулалт

Их сургуулийг Ким Вон Кин (1886~1965)
болон түүний дүү Ким Ён Кин (1888~1976)
нар үүсгэн байгуулжээ.
Хамгийн анх 1924 онд Чонсог эрдмийн сан
байгуулагдаж байв.

Үүсгэн байгуулагчид

Их сургуулийг Ким Вон Кин (1886~1965) болон түүний дүү Ким Ён Кин (1888~1976) нар үүсгэн байгуулжээ.

Үүсгэн байгуулагч ах дүү хоёр маань олон зовлон туулж, цус, хөлс, нулимсаараа хөрөнгөтэй болсон байна. Тэд залуу хойч үеэ хөгжүүлэхэд өөрсдийн хөрөнгөө зарцуулсан байна. Тэд боловсролын жинхэнэ анхдагчид байв.

Японоос тусгаар тогтнохын тулд Солонгосын ард түмэнд эрх мэдэл хэрэгтэй, солонгосын ард түмэнд эрх мэдлийг олгох шийдэл нь боловсрол гэж бат итгэсээр ах дүү хоёр боловсролын салбарт хүчээ үзжээ.

Тэдний боловсролын талаарх энэ итгэл үнэмшил нь 1945 онд Солонгос улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа их сургуулиа байгуулахад хүргэсэн юм. Өнөөдрийн байдлаар Чонсог эрдмийн сангаас үүдэлтэй бага сургуулиас авахуулаад их дээд сургууль хүртэл 7 сургууль, их сургууль байна.

Үүсгэн байгуулагчдынхаа энэхүү философиор Чонжү их сургууль үндэсний соёлыг хөгжүүлэх, хүмүүнлэгийн үзлийг төлөвшүүлэх, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын тулд эх оронч үзэл, хичээл зүтгэл, бие даасан байдал, сайн дурын үйл ажиллагаа, хууль ёсны байдал зэрэг боловсролын бодлогыг тууштай баримталж байна.