- НҮҮР
- ЧИС-ийн тухай
- Захирлын захидал
Захирлын захидал
Солонгосын төвийн бүсийн хамгийн нэр хүндтэй их сургууль!
Оюутнуудтайгаа тэдний гэрэлт ирээдүйн
талаар ярилцмаар байна
Практик сургалтын академик уламжлалтай
байгальтайгаа ойрхон оршдог
хамгийн сүүлийн үеийн хэв маягтай кампус!
Чонжү их сургуулийн захирал
Түүх гэдэг бол шинэ үнэт зүйлийг бүтээх юм. Өмнөд Ханган мөрний бүс нутгийн хамгийн хуучны их сургууль болох Чонжү их сургуулийн түүх нь үндэстэн болон бүс нутгийн нийгэмд шинэ утга учрыг олж илрүүлэх, мөн шинэ үнэт зүйлсийг бий болгох аялал байсан юм.
Ард түмнээ хайрлах сэтгэл, боловсролоор дамжуулан эх орноо аврах боловсролын философи дээр тулгуурлан тус их сургууль маань байгуулагдсан. Бахархал, баяр баясгалан болсон төгсөгчид маань дэлхийн өнцөг булан бүрд идэвхтэй ажиллаж, дэлхийн хамтын нийгэмлэгийн хөгжилд чадах бүхнээ зориулж байна. Мөн манай их сургууль Сөүлтэй ойрхон буюу дунд бүсэд, кампус маань Чонжүгийн зүрхэнд оршдог бөгөөд Чонжүг хамгаалагч уул болох Уамсан уулын байгалийн үзэмжтэй сургууль маань зохицож, гайхалтай ой модыг бүрдүүлдэг.
Дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гүүрийг босгож, уламжлал, соёлоо эрхэмлэн дээдэлдэг бидний энэхүү академийн уламжлал нь мэдээллээр баялаг эрин зуун буюу 21-р зуунд амьдарч буй оюутнуудад улам их үнэ цэнэтэй байх болно.
Ийм хайр халамж сайтай нийгэм нь их сургуулийг хөгжүүлдэг бөгөөд хүсэл эрмэлзэлтэй, чин үнэнч боловсролыг санал болгосноор их сургууль маань нийгмийг улам хөгжүүлж чадна гэдэгт би итгэдэг
Чонжү их сургуулийн бүх ажилтнууд ногоон ой, дэвшилтэт шинжлэх ухаан, уламжлал, дэлхийн соёлын зохицол бүхий Уам кампустаа залуу оюутнуудынхаа ирээдүйг бий болгож өгөхийн тулд чадах бүхнээ хийх болно.